ХӨДӨӨ АЖ АХУЙН ШАЛГАЛТ AGRICULTURE SKILL ASSESSMENT TEST
ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Хөдөө аж ахуйн ур чадварын шалгалт нь “Тусгай ур чадвар” -ын оршин суух статустайгаар Японд хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадвартай эсэхийг тогтоох зорилготой. Үүнд газар тариалан болон мал аж ахуйн чиглэлийн шалгалтууд багтана. Ойролцоогоор 70 асуулттай, 60 минут үргэлжилдэг.
ВАУЧЕР ХУДАЛДАН АВАХ
ВАУЧЕР ХУДАЛДАН АВАХ БОЛ 7777-5582 ДУГААР ЛУУ ЗАЛГАЖ ЛАВЛАНА УУ.
ДҮРЭМ ЖУРАМ
- Ур чадварын шалгалтанд тэнцсэн хүмүүст тухайн шалгалтыг дахин өгөхийг зөвшөөрдөггүй.
- Шалгалтын дараагийн өдрөөс тооцон 45 хоногийн дотор дахин шалгалт өгөх боломжгүй.
- Шалгалтын хуваарь бүртгэлийн вэбсайт дээр зарлагддаг.
- Шалгалт өгөх өдрөөс ажлын 3 өдрийн өмнө 22:59( шалгалт өгөх өдөр нь бямба, ням, амралтын өдөр байвал ажлын 4 өдрийн өмнө 22:59) захиалга өгч, эсвэл захиалгаа цуцалж, өөрчилнө. Цаг нь орон нутгийн цаг байх бөгөөд Японы амралтын өдрүүдийг ажлын өдөрт тооцохгүй. Хүлээн авах хугацаа өнгөрснөөс хойш ямар ч өөрчлөлт, цуцлалт хийх боломжгүй. Шалгалт өгөх өдөр ирсэн, ирээгүйгээс үл харгалзан шалгалтын хураамж болон шалгалтын билетийн төлбөрийг буцааж өгөхгүй, мөн шалгалтын билетийг дахин гаргаж өгөхгүйг анхаарна уу.
ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?
- Шалгалт эхлэхээс 15-30 минутын өмнө шалгалтын байранд ирнэ. Хоцорсон тохиолдолд шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй.
- Шалгалт өгөх өдөр биеийн байцаалтын бичиг баримт, баталгаажуулах захидлыг хэвлэж ирэх шаардлагатай. Бичиг баримтгүй эсвэл баталгаажуулах захидлаа хэвлэж ирээгүй тохиолдолд шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй.
- Бичиг баримтаа шалгуулж, баталгаажуулах захидлаа хураалгасны дараа шалгалт зохион байгуулагч танд шалгуулагчийн дугаар өгөх бөгөөд тухайн дугаарын шүүгээнд өөрийн эд зүйлсийг хийнэ.
- Шалгалтын төвийн журам-г уншиж танилцана.
- Шалгалтын төвийн ажилтан таны онооны хуудас дээр гарах зургийг авна.
- Шалгалтын төвийн ажилтан таныг шалгуулагчийн дугаараар дуудаж шалгаж шалгалтын өрөөнд оруулах бөгөөд зөвхөн иргэний үнэмлэх, шүүгээний түлхүүр болон шалгуулагчийн дугаартай дотогш орно.
- Шалгалт дууссаны дараа компьютерын дэлгэц дээр шалгалтын дүн гарч ирнэ.
- Шалгалтын дүнгийн мэдээг шалгалт дууссаны дараа ажлын 5 өдрийн дотор, Prometric захиалгын веб хуудасны дээд хэсэгт байгаа Login товчийг дарж шалгана.
- Шалгалтаа дуусаад эд зүйлсээ шүүгээнээс авч, шүүгээний түлхүүр болон шалгуулагчийн дугаарыг шалгалтын төвийн ажилтанд өгнө.