card

ACCA /Association of Chartered Certified Accountants/

ACCA /Association of Chartered Certified Accountants/

   АССА буюу Association of Chartered Certified Accountants нь Их Британи улсад төвтэй дэлхийн 179 оронд 527,000 оюутан, 219,000 гишүүнтэй олон улсын нягтлан бодох бүртгэлийн томоохон нийгэмлэг бөгөөд 3 үет шалгалт, мэргэжлийн ёс зүйн тодорхой шаардлагыг хангасан цол горилогчдод АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгодог. Нягтлан бодох бүртгэлийг тайлан тооцоо гаргах, цалин урамшуулал бодох, өдөр тутмын үйл ажиллагаагаар нь төсөөлдөг бол Орчин цагийн Нягтлан бодох бүртгэл нь мэдээллийн системийн мэдлэг ур чадвартай, бизнесийн стратеги, англи хэлнний өндөр мэдлэгтэй, удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөгч, бизнесийн байгууллагын хамгийн гол тоглогч хэмээн дэлхий нийтээрээ үзэж байна.

ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Шалгалтын бүртгэл https://www.accaglobal.com/acca-registration-intro.html вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР 

БҮРТГҮҮЛЭХ

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

  • Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
  • Шалгалтад admission ticket болон зураг бүхий бичиг баримттай ирнэ.
  • Мөн No.2 дугаартай харандаа, баллуур, тооны машин авчирна.
  • Завсарлагаар уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно
  • Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
  • Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
  • Шалгалтын турш камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.
  • SAT шалгалт нь дунджаар 3 цаг гаруй үргэлжилдэг.

Хүсэлт илгээх