card

Шалгалтын тухай

The Graduate Management Admission Test /GMAT/

    GMAT буюу Graduate Management Admission Test нь магистрын түвшинд бизнес, менежментийн чиглэлээр сурахад шаардлагатай чадваруудыг хэмжих компьютер дээр авдаг шалгалт юм. GMAТ-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр бакалавраас дээгvvр зэргээр суралцахад хэрэгтэй болдог. Тус шалгалтыг Graduate Management Admissions Council хариуцдаг байна. Дэлхий даяар 6,000 гаруй магистрын хөтөлбөр тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Тус шалгалтын оноо нь нийт 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. GMAT шалгалт нь задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх, дүгнэх, тоон шинжилгээ болон үгийн гэсэн 4 гол хэсгээс бүрддэг бөгөөд шалгалт нийт 3 цаг 30 минут орчим үргэлжилдэг.

ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Шалгалтын бүртгэл https://www.mba.com/ вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР $250 USD

БҮРТГҮҮЛЭХ

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

  • Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
  • Шалгалтад admission ticket болон зураг бүхий бичиг баримттай ирнэ.
  • Мөн No.2 дугаартай харандаа, баллуур, тооны машин авчирна.
  • Завсарлагаар уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно
  • Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
  • Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
  • Шалгалтын турш камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.
  • SAT шалгалт нь дунджаар 3 цаг гаруй үргэлжилдэг.

Хүсэлт илгээх