card

PTE /PEARSON TEST OF ENGLISH/

ШАЛГАЛТЫН ТУХАЙ

PTE (Pearson Test of English) шалгалт нь iBT TOEFL, IELTS шалгалтуудтай ижил англи хэлний олон улсын стандарт шалгалт бөгөөд дэлхийн их дээд сургуулиуд болон цагаачлалын албанд хүлээн зөвшөөрдөг. Шалгалт нь 1-р хэсэг: Ярих болон Бичих, 2-р хэсэг: Унших, 3-р хэсэг: Сонсох гэсэн бүтэцтэй. Шалгалтын онцлог:

  • Шалгалт өгснөөс хойш 48 цагийн дотор хариугаа авах боломжтой.
  • Компьютерт суурилсан шалгалт нь хүний нөлөөллөөс ангид AI алгоритмээр дүгнэгддэг.
  • Шалгалтаас 24 цагийн өмнө бүртгүүлэх боломжтой.
  • Нэмэлт төлбөргүйгээр хэдэн ч сургууль, байгууллагууд руу оноогоо илгээх боломжтой.

Мөн Монгол улсад Австралийн засгийн газрын тэтгэлэгт уг шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг бөгөөд Их Британи, Австрали, Шинэ Зеланд улсуудын бүх төрлийн сургалтын виз, цагаачлалын материалд хүлээн авдаг. Шалгалтын албан ёсны хариу нь 48 цагийн дотор гарах ба 2 жилийн хугацаанд хүчинтэй.

ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Шалгалтын бүртгэл https://pearsonpte.com/ хуудсаар хийгдэнэ. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу. Шалгалтын төлбөр:
БҮРТГҮҮЛЭХ

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

  • Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
  • Шалгалтад ирэхдээ 2 ширхэг бичиг баримттай ирэхийг анхаарна уу.
    Үүнд:
    Иргэний үнэмлэх
    Гадаад паспорт, жолооны үнэмлэх байж болно.
  • Уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно.
  • Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
  • Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
  • Шалгалтын туршид камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.

Хүсэлт илгээх