GRE
ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Магистр болон докторын зэргээр элсэн суралцахад шаардлагатай. Analytical Writing, Verbal Reasoning болон Quantitative Reasoning 3 хэсгээс бүрддэг.
Шалгалтын албан ёсны хариу нь 10-15 хоногийн хооронд гарах ба 5 жилийн хугацаанд хүчинтэй.
ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?
- Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
- Шалгалтад ирэхдээ 2 ширхэг бичиг баримттай ирэхийг анхаарна уу.
Үүнд:
Иргэний үнэмлэх
Гадаад паспорт, жолооны үнэмлэх байж болно.
- Уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно.
- Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
- Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
- Шалгалтын туршид камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.
- iBT TOEFL шалгалт нь дунджаар 3 цаг гаруй үргэлжилдэг ба дундаа 10 минутын завсарлагатай.
ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ
Шалгалтын бүртгэл https://www.ets.org/mygre вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Англи хэлний академийн STN13301A шалгалтын төвийг сонгосноор манайд өгөх боломжтойг анхаарна уу. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.
ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР $205 USD