IBT TOEFL Test Of English As a Foreign Language
ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Test of English as a Foreign Language (TOEFL) нь англи хэлээр ярьдаг их дээд сургуульд элсэхийг хүссэн, төрөлх хэл нь англи биш хүмүүсийн англи хэлний чадварыг хэмжих стандарт шалгалт юм. Энэхүү шалгалтыг 190 гаруй улс орны 11,000 гаруй их дээд сургууль болон бусад байгууллага хүлээн зөвшөөрдөг.
Уг шалгалт нь 0-120 онооны оноогоор үнэлэгддэг ба дөрвөн хэсэг (унших, сонсох, ярих, бичих) тус бүрээс нь 0-ээс 30 хүртэлх оноог авах боломжтой. Шалгалтын төгсгөлд унших болон сонсох хэсгийн оноог шууд харах боломжтой. Шалгалтын албан ёсны хариу нь 6-10 хоногийн хооронд гарах ба 2 жилийн хугацаанд хүчинтэй.
ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?
- Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
- Шалгалтад ирэхдээ 2 ширхэг бичиг баримттай ирэхийг анхаарна уу.
Үүнд:
Иргэний үнэмлэх
Гадаад паспорт, жолооны үнэмлэх байж болно.
- Уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно.
- Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
- Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
- Шалгалтын туршид камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.
- iBT TOEFL шалгалт нь дунджаар 3 цаг гаруй үргэлжилдэг ба дундаа 10 минутын завсарлагатай.
ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ
Шалгалтын бүртгэл https://www.ets.org/toefl вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Англи хэлний академийн STN13301 болон STN13301B шалгалтын төвийг сонгосноор манайд өгөх боломжтойг анхаарна уу. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.
ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР $210 USD