card

SAT болон АСТ шалгалтууд

SAT буюу Scholastic Assessment Test Тус шалгалт нь Америкийн их дээд сургуульд, коллежид ороход гол шалгуур болдог ба үүнээс гадна дэлхийн зарим их дээд сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур болгон түгээмэл ашигладаг бөгөөд ахлах ангийн төгсөх сурагчдын хувьд ихээхэн чухал шалгалт юм. SAT шалгалтын оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Шалгалтын бүтэц :

1. Evidence-Based Reading (96 асуулт,100 минут) Reading (52 асуулт, 65 минут)

Завсарлагаа (10 минут)

Writing (44 асуулт, 35 минут)

2. Math (58 асуулт, 80 минут)

No calculator (20 асуулт, 25 минут)

Завсарлагаа (5 минут)

Calculator permitted (38 асуулт, 55 минут)

3. Optional Essay(Уншиж,бичих даалгавар, 50 минут)

ACT ( American College Testing) нь Америкийн коллежийн тест нь АНУ болон бусад орны англи хэл дээр сургалт явуулдаг коллеж, их дээд сургуулиудад элсэн орох зорилгоор өгдөг элсэлтийн шалгалт юм. ACT шалгалт нь суралцагчын академик чадварыг тодорхойлоно.

- Уншлага/Reading

- Математик/Math

- Англи хэл

- Бичих

- Шинжлэх ухаан

 

 

 

 

ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

SAT-ын бүртгэл https://www.satsuite.collegeboard.org/sat вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР: $40

АСТ-ын бүртгэл https://www.act.org/content/act/en/products-and-services/the-act/registration.html вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР: $ 63 USD with writing $ 88 USD

БҮРТГҮҮЛЭХ

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

  • Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
  • Мөн No.2 дугаартай харандаа, баллуур, тооны машин авчирна.
  • Завсарлагаар уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно
  • Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
  • Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
  • Шалгалтын турш камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.

Хүсэлт илгээх