card

INSTITUTIONAL TOEFL

SAT-SCHOLASTIC APTITUDE (ASSESSMENT)

SAT-Scholastic Aptitude (Assessment) Test нь АНУ-ын дээд боловсролын байгууллагад элсэх оюутнуудын чанарыг үнэлэх гол шалгалтуудын нэг юм. Ерөнхийдөө их сургуулийн түвшин, ранк өндөр байх тусам элсэгчдээс SAT эсвэл ACT шалгалтын оноо өндөр байхыг шаарддаг. Өөрөө хэлбэл SAT эсвэл ACT шалгалт нь их, дээд сургуулийн элсэлтийн цорын ганц стандарт биш боловч оюутан зэрэглэл өндөртэй их, дээд сургуульд элсэхийг хүсэж байвал эдгээр шалгалтуудад өндөр оноо авсан байх ёстой.

ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Шалгалтын бүртгэл https://www.collegeboard.org/ вэб хуудсаар хийгдэнэ. Шалгуулагч шалгалтын төвийг сонгон шалгалт өгөх өдөр, цагийг сонгоно. Бүртгэлийн явцад өөрийн овог, нэр төрсөн он сар өдрийг зөв оруулсан эсэхээ давхар шалгах хэрэгтэй. Шалгалтын өдөр овог, нэр буруу бичигдсэнээр шалгалтад оруулахгүй байж болохыг анхаарна уу.

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР $53 USD

БҮРТГҮҮЛЭХ

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

  • Шалгалтын товлогдсон цагаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
  • Шалгалтад admission ticket болон зураг бүхий бичиг баримттай ирнэ.
  • Мөн No.2 дугаартай харандаа, баллуур, тооны машин авчирна.
  • Завсарлагаар уух зүйлс болон ойр зуурын идэх зүйлс авчирч болно
  • Завсарлагаар шүүгээ (locker) онгойлгох хориотой.
  • Шалгалтын лаборатори луу зөвхөн шүүгээний түлхүүр болон бичиг баримттай орно.
  • Шалгалтын турш камер болон дуу хураагуур ажиллаж байдгийг анхаарна уу.
  • SAT шалгалт нь дунджаар 3 цаг гаруй үргэлжилдэг.

Хүсэлт илгээх