ШУТИС -ийн Англи хэлний академи дээр амжилттайгаар IELTS шалгалтын шинэчлэлтийг хийж дуусгалаа.

ШУТИС -ийн Англи хэлний академи дээр амжилттайгаар IELTS шалгалтын шинэчлэлтийг хийж дуусгалаа.

Уг шинэчлэлтийг хийснээр OSR (One Skill Retake) буюу шалгалтын зөвхөн нэг модулийг дахин шинээр өгөх боломжийг олгож байна. Жишээ нь та зөвхөн бичих хэсгийн оноогоо (writing section) сайжруулах хүсэлтэй бол шалгалтыг бүхлээр дахин өгөхгүйгээр бичих хэсгээ илүү хямдаар дахин өгөх боломжтой болж байна. Анхаарах зүйлс: Үндсэн шалгалт өгснөөс 90 хоногийн дотор хүсэлт гаргасан байх. Үндсэн шалгалтыг зөвхөн Англи хэлний академи дээр өгсөн тохиолдолд уг хүсэлтийг гаргах боломжтой.

Мөн IELTS шалгалт нь илүү хялбар, дижитал болсон. Шалгуулагчид шалгалтын онооны электрон хуулбарыг шалгуулагчийн порталаас (test taker portal) PDF файлаар шууд татах боломжтой болж байгаа ба шалгуулагч нь өөрийн онооны хуудсыг хүссэн их, дээд сургууль болон байгууллагууд руу шууд явуулах боломжийг олгож байгаа юм.